Хайлтын систем:
       Нүүр хуудасТаны саналХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр хуудас
Бидний тухай
Холбооны дүрэм
Мэдээ мэдээлэл
Хамтран ажиллах

Бидний ажлыг дэмжин бидэнтэй хамтран ажиллах хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бид бэлэн байна.
Хэрэв та болон танай байгууллага манай холбооны гишүүнээр элсэх хүсэлтэй байгаа бол доорхи өргөдлийн маягтыг татаж авна уу

Хамтын ажиллагаа

оюу толгой



Нүүр хуудас arrow Мэдээ мэдээлэл
 
 
shine ede PDF Хэвлэх Имэйл
Бичсэн: Administrator   
Friday, 21 November 2008

Чоно үүрэндээ өлзийтэй гэсэн үг бий. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд өөрийнхөө хаяа хатавчинд орших Гачуурт, Улиастай хавийн газрын дээрэмчид, модны хулгайч нарт үнэхээр ээлтэй хандаж иржээ.

Дэлгэрэнгүй...
 
Үзэсгэлэн худалдаа PDF Хэвлэх Имэйл
Бичсэн: Administrator   
Sunday, 16 November 2008
 
Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр PDF Хэвлэх Имэйл
Бичсэн: Administrator   
Sunday, 16 November 2008
Шинэчлэгдсэн огноо ( Sunday, 16 November 2008 )
 
Эдийн засгийн чуулга, уулзалт PDF Хэвлэх Имэйл
Бичсэн: Administrator   
Sunday, 16 November 2008
Шинэчлэгдсэн огноо ( Sunday, 16 November 2008 )
 
Зууны шуудан сонины ерөнхий эрхлэгчидю PDF Хэвлэх Имэйл
Бичсэн: Administrator   
Sunday, 16 November 2008
Та бүхний энэ өдрийн амгаланг эрье
Танай сониноор дамжуулан 3 сарын 18, 19-ны өдрийн дугааруудад Айвенхоу Майнз Монголия Инк компани болон Канадын Айвенхоу Майнз компанийн хөрөнгө оруулалттай байсан Мьянмар дахь MICCL Монива Зэсийн төслийн талаар худал ташаа мэдээлэл цацагдсаныг та бүхэнд энэ захиагаар мэдэгдэж байна.

Танай сонинд гарсан нийтлэлүүд нь мэдээллийг үнэн зөв, бодитойгоор хүргэх ёстой мэргэжлийн сэтгүүлч – хуульч- нарын баримталдаг эрхэм үүргээс гажуудсан жишээ болжээ.

Эдгээр нийтлэлүүд нь мэдээллийг нягтлан шалгаагүйгээс хэрхэн уншигч олныг төөрөгдүүлж, мэдээллийг гуйвуулж болдогийн тод илрэл юм.

3 сарын 18-ны өдрийн Зууны Шуудан сонинд Л.Оюунгэрэл гэгч сэтгүүлч “олон улсын хүний эрхийн байгууллагаас” авсан гэх мэт хуурмаг мэдээлэл дээр үндэслэн нийтлэл бичжээ.

Тус сонинд дараа нь 3 сарын 19-ны өдөр хуульч Ц.Монгол гэгч хүний ярилцлага нийтлэгдсэн байна. Уг хуульч нь Айвенхоу Майнз компани болон Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бусад олон улсын байгууллагуудын нэр хүндэд санаатайгаар халдсан худал мэдэгдлүүдийг хийжээ.  

Уншигч олон зөвхөн үнэн бодит мэдээллийг хүсэж байдаг бөгөөд хэн нэгэн хуульч, сэтгүүлч холбогдогч нөгөө тал, энэ тохиолдолд Айвенхоу Майнз компанийн талыг сонсолгүйгээр худал мэдээлэл түгээж төөрөгдүүлэх нь олон нийтийн эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна. Айвенхоу Майнз компани хүний эрхийн асуудалд хариулт өгөлгүй хөсөрдүүлсэн гэдэг нь шударга үнэнд нийцэхгүй байгаа билээ.

Айвенхоу Майнз Монгол компани нь өөрсдийн ажилчдаа, тэдний эрх ашгийг ямагт дээдэлж ирсэн бөгөөд ялгаварлан гадуурхдаггүй хөдөлмөрийн орчинг бүрдүүлэх зарчим, бодлого, арга туршлагыг нэвтрүүлж ирсэн.

Зууны Шууданд гарсан нийтлэлүүд нь Монгол улсад баримталж буй хүний эрхийн бодлого, Монива зэсийн төслийн талаар  Айвенхоу Майнзаас олон нийтэд өгсөн хариулт, мэдэгдэлийг санаатайгаар үл хайхарсан байна гэж үзэж байна. (Эдгээр мэдээллүүд Оюу Толгой төслийн болон Айвенхоу Майнз компанийн OT.MN ба IVANHOEMINES.COM цахим хуудсуудад тавигдсан )

Айвенхоу Майнз компани нь Монива зэсийн төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан бөгөөд тус уурхайн хувь эзэмшигч байхаа болиод жил гаран болж байгааг уншигч олон мэдэх эрхтэй юм. Айвенхоу Майнз компани 3 сарын 19-ны өдөр гарсан нийтлэлд бичсэн шиг Канадын Тэтгэврийн Санг худалдаж авсан гэдэг нь утгагүй зүйл юм. Үнэн хэрэг дээрээ Канадын Тэтгэврийн Сан канадын татвар төлөгчдийн мөнгийг найдвартай, хариуцлагатай хөрөнгө оруулалт болж чадах итгэлтэй компанид Айвенхоу Майнз компанийг тооцон түүний хувьцааг эзэмшиж байдаг.

Айвенхоу Майнз компанийн Нийгмийн Хариуцлагын бодлогоор НҮБ-ын Хүний Эрхийг Хамгаалах Тунхаглалыг дэмждэг бөгөөд тус бичгийн зарчимыг өөрсдийн бүх ажилчид түүний дотор Монголын ажилчидад хамруулахыг шаарддаг юм.

Айвенхоу Монголын бүх хууль тогтоомжийг мөрдөж, олон улсын стандартыг өөрийн үйл ажиллагаандаа баримталж ирсэн бөгөөд бие даасан “Ил Тод Байдал Сан” төрийн бус байгууллагаас Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас хамгийн нээлттэй ил тод байгууллагаар гурван удаа шалгарсан юм. Айвенхоу Майнз Монгол компанийн ажилтан нар Монголын хүний эрхийн байгууллагуудтай уулзаж ирсэн бөгөөд цаашид ч холбоотой ажиллах болно.

Айвенхоу Майнз компанийн төлөөлөгчид хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэл авах хүсэлтэд үргэлж нээлттэй байдаг ба мэдээ нийтлэл гарахаас өмнө мэдээллийн үнэн бодит эсэхэд туслалцаа олгоход бэлэн байна.

Оюу Толгой төслийн хэвлэлийн албатай дараахь хаягаар холбоо барьж болно:

Олон Нийтийн Мэдээлэл Харилцааны Хэлтэс

Утас: 331880 дот. 3733, 3749
И-мэйл: Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй.
Цахим хуудас: www.ot.mn
 
 
Хэлний сонголт
Мэндчилгээ
Эрхэм ноёд, хадагтай Та бүхэнд манай веб сайтаар зочилж байгаад талархан
Монгол Канадын Эдийн Засгийн Холбооны хамт олныхоо өмнөөс болон хувиасаа эрүүл энх, урт удаан насалж юу хүссэн ёсөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.

Холбооны тэргүүн
Г.Жаргалсүрэн

Гүйцэтгэх захирал

Ч.Чойнаран

хийсэн ажил
хэрэгжүүлсэн хөтөлбөр
Уулзалт ярилцлага

Бид монгол орны 21 аймаг төв суурин газруудаар явж холбооны гишүүнчлэл болон ашигт малтмалийн талаар иргэдтэй санал бодлоо хуваалцаж уулзалт ярилцлага зохион байгуулсан

Хууль

Ашигт малтмалийн хууль
Газрын тосны хууль
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
Олон улсын гэрээний тухай хууль

Санал асуулга
Манай холбооны үйл ажиллагааны талаар ....
 
Designed By ORGILSOFT LLC