Хайлтын систем:
       Нүүр хуудасТаны саналХолбоо барих
Үндсэн цэс
Нүүр хуудас
Бидний тухай
Холбооны дүрэм
Мэдээ мэдээлэл
Хамтран ажиллах

Бидний ажлыг дэмжин бидэнтэй хамтран ажиллах хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бид бэлэн байна.
Хэрэв та болон танай байгууллага манай холбооны гишүүнээр элсэх хүсэлтэй байгаа бол доорхи өргөдлийн маягтыг татаж авна уу

Хамтын ажиллагаа

оюу толгой



Нүүр хуудас arrow Холбооны дүрэм
 
 
Холбооны дүрэм PDF Хэвлэх Имэйл
Бичсэн: Administrator   
Tuesday, 12 August 2008
Холбооны үйл ажиллагааны чиглэлүүд

  • Санхүүгийн боловсролын агуулга хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсрол сул нийгмийн хэсэгт санхүүгийн анхан, дунд шатны мэдлэг олгох, мэргэжлийн санхүүчдийн ёс зүйг дээшлүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэдл гадаад, дотоодын байгууллага, олон нийтийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх
  • Банк санхүүгийн үйлчилгээ хэрэхэн авах, өрхийн санхүүгээ зөв төлөвлөхөд нийгмийн эмзэг бүлэгт мэдлэг олгох, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг дэмжих
  • Оюуны өндөр чадамжтай боловч санхүүгийн боломж тааруу байдлаас боловсрох нөхцөл нь бүрдэхгүй байгаа оюутан залуусыг нөхөн сургах, мэргэжил дээшлүүлэх бүх хэлбэрийг дэмжих
  • Эдийн засаг, санхүүгийн мэдлэг муугаас бусдад залилуулж мэхлүүлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад нь эрх зүйн туслалцаа үзүүлэх
  • Банк, санхүүгийн байгууллагатай харилцах, санхүүгийн харилцаанд орж буй иргэдэд гарах хүндрэл, бэрхшээлтэй асуудлаа шийдвэрлэхэд мэргэжлийн зөлөгөө өгөх, анхан шатны тайлан баланс гаргах, бизнес төлөвлөгөө бие даан хийж сурахад нь туслалцаа үзүүлэх
  • Гишүүдийнхээ эрх ашгийг хуулиар хориглоогүй аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд төлөөлөх
  • Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах төсөл боловсруулах, санал өгөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох

Холбооны эрхлэх үйл ажиллагаанууд

  • Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээдийг гишүүнээр элсүүлэх
  • Холбооны үндсэн зоригыг хэрэгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын сонирхогч, дэмжигч байгууллагуудтай харьцан холбоо тогтоох, дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх
  • Нийгмийн эмзэг бүлэг болон хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдэд байгаа тулгамдаж байгаа асуудлын судалгааг холбогдох байгууллагуудтай хамтарч явуулж санхүүгийн туслалцаа үзүүлэх
  • Иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих сургалт, сурталчилгаа явуулах
  • Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын дунд зохион байгуулагдаж буй уралдаан, тэмцээнд оролцох чадварлаг оюутнуудыг дэмжих зорилгоор санхүүгийн болон бусад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Мэргэжлийн санхүүчдэд зориулсан тэднийг ярих, илтгэх чадвартай болгох, гадаад хэл болон харилцааны соёлд сургах зорилгоор мэтгэлзээний клуб, хэлний болон ахолбогдох дамжааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Санхүүгийн мэргэжлээр суралцаж буй амьдралын түвшин тааруу, санхүүгийн чадамжгүй боловч амжилттай суралцаж буй оюутан залуусын дотуур байрны зардлын асуудлыг шийдвэрлүүлэн суралцах боломжоор хангахад нь санхүүгийн туслалцаа үзүүлэх
  • Гадаадын дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа тогтоож, гэрээ хэлэлцээр байгуулах, хамтран ажиллах
  • Эрдэм шинжилгээний хурал явуулах, сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Ном хэвлэл, гарын авлага бэлтгэх, хэвлүүлэх, санхүүжжүүлэх
  • Эрх үүргээ хэрэгжүүлэх, санхүүгийн байнгын эх үүсвэртэй байх зорилгоор дүрмийнхээ хүрээнд явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олох

Холбооны удирдлага, бүтэц, зохион байгуулалт
Холбооны эрх барих дээд байгуулага нь Бүх гишүүдийн хурал, удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна.Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

Бүх гишүүдийн хурлын бүрэн эрх:

  • Дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Эрхлэх үйл ажиллагааг өөрчлөх
  • Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох
  • Удирдах Зөвлөлийн тайланг хэлэлцэх
  • Удирдах Зөвлөлийн гишүүн үүргээ гүйцэтгэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээг тогтоох
  • Өөрчлөн зохион байгуулах, татан буулгах

Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Гишүүн элсүүлэх, чөлөөлөх
  • Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах
  • Хамтран ажиллах байгууллагыг сонгох
  • Хандив, санхүүгийн дэмжлэг үзүүлэх байгууллагыг сонгох
  • Холбооны жилийн төсөв батлах
  • Байнгын хороо, хяналтын зөвлөл байгуулж ажиллуулах
  • Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт болон түүний төсвийг батлах
  • Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн контракт байгуулах, ажлын тайланг хэлэлцэх
  • Холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох
  • Гишүүний татварын хэмжээг тогтоох
  • Холбооны үйл ажиллагааны хэтийн чиглэлийг тодорхойлох, тухайн оны ажлын төлөвлөгөөг батлах
  • Холбооны эд хөрөнгийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зориулалтад хяналт тавих, зардлын хэмжээг тогтоох
  • Төрийн байгууллагаас гаргах болон гаргасан шийдвэр болон төсөлд Холбооны байр суурийг илэрхийлэх, хамтран ажиллах
  • Холбооны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад эрхийг эдлэх

Удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэн эрхийн хугацаа нь 2 жил байна. Удирдах зөвлөл нь даргатай байна. Удирдах зөвлөлийн даргыг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Удирдах зөвлөлийн дарга нь Холбооны тэргүүн буюу ерөнхийлөгч байна
Шинэчлэгдсэн огноо ( Friday, 21 November 2008 )
 
 
Хэлний сонголт
Мэндчилгээ
Эрхэм ноёд, хадагтай Та бүхэнд манай веб сайтаар зочилж байгаад талархан
Монгол Канадын Эдийн Засгийн Холбооны хамт олныхоо өмнөөс болон хувиасаа эрүүл энх, урт удаан насалж юу хүссэн ёсөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.

Холбооны тэргүүн
Г.Жаргалсүрэн

Гүйцэтгэх захирал

Ч.Чойнаран

хийсэн ажил
хэрэгжүүлсэн хөтөлбөр
Уулзалт ярилцлага

Бид монгол орны 21 аймаг төв суурин газруудаар явж холбооны гишүүнчлэл болон ашигт малтмалийн талаар иргэдтэй санал бодлоо хуваалцаж уулзалт ярилцлага зохион байгуулсан

Хууль

Ашигт малтмалийн хууль
Газрын тосны хууль
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
Олон улсын гэрээний тухай хууль

Санал асуулга
Манай холбооны үйл ажиллагааны талаар ....
 
Designed By ORGILSOFT LLC