|
Манай цахим хуудсанд тавтай морилно уу |
|
Бичсэн: Administrator
|
|
Sunday, 16 November 2008 |
|
Эрхэм ноёд, хадагтай Та бүхэнд манай веб сайтаар зочилж байгаад талархан Монгол Канадын Эдийн Засгийн Холбооны хамт олныхоо өмнөөс болон хувиасаа эрүүл энх, урт удаан насалж юу хүссэн ёсөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье. Холбооны тэргүүн Г.Жаргалсүрэн
Гүйцэтгэх захирал Ч.Чойнаран
|
|
Бичсэн: Administrator
|
|
Sunday, 16 November 2008 |
Монгол Канадын Эдийн Засгийн Холбооны зорилго нь дэлхий нийт даяарчлагдаж байгаа өнөө үед Монгол-Канадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүд, иргэдийн эдийн засгийн хамтын ажиллагааг бүрэн дэмжих, олон улсын хэмжээнд эдийн засгийн болон салбар чиглэлийн гэрээ хэлэлцээрүүд хийхэд туслалцаа үзүүлэх, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд хамтран ажиллахад зуучлах, Канадаас Монгол Улсад, Монголоос Канадад оруулж байгаа хөрөнгө оруулалтын янз бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эдийн засгийн болон бусад эрх ашгийг хамгаалахад оршино. Монгол Канадын Эдийн Засгийн Холбоо нь 2006 онд байгуулагдсан. Холбооны салбар нь Канад Улсын Ванкувр хотод нээгдэж орон даяар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Канадын Эдийн Засгийн Холбооны Удирдах Зөвлөл нь Монгол, Канад хоёр улсад нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Магистр, докторант зэрэг цолтой эдийн засагч, хуульч мэргэжилтэй хүмүүс удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Монгол Канадын Эдийн Засгийн Холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчмууд болон Олон Улсын Эдийн Засгийн Нийгэмлэг, Олон Улсын байгууллагууд, Төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн үндсэн дээр дараахи үйл ажиллагааг явуулж байна. Үүнд: - Олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулахдаа төрийн үүргийг багасгаж хөнгөвчлөх, төвлөрлийг сааруулах замаар үр дүн нь ард иргэдэд мэдэгдэхүйц, хүртээмжтэй байлгах болно.
- Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордуудыг ашиглах тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрүүдийг удааширалгүйгээр баталгаажуулж хэрэгжүүлэх талаар ард иргэд, бизнесийн байгууллагуудын оролцох нөхцлийг бүрдүүлэх, тэдний санал хүсэлт, ашиг сонирхолыг илэрхийлэн дэмжиж ажиллана. Бодиттой ажил болгохын тулд дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
- Ядуурлыг бууруулах, шударга ёс тогтоох талаар холбооны зүгээс төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч явуулна
|
|
Шинэчлэгдсэн огноо ( Sunday, 16 November 2008 )
|
|